Хөвсгөл аймгийн Их-Уул сумын ИТХ

Хөвсгөл аймгийн Их-Уул сумын ИТХ

Мэдээлэл


нийт 61

Монгол Улсын Шинэ Үндсэн хуулийг батлахад Монгол орны аймаг, сум бүрээс оролцсон Ардын Их Хурлын депутатуудын нэг Хөвсгөл аймгийн Их-Уул сумаас сонгогдсон Махбуриадын Санжаа гуайд хүндэтгэл үзүүллээ.

2024-01-12 38
Монгол Улсад дагаж мөрдөж буй Ардчилсан Шинэ Үндсэн хуулийг тухайн үеийн БНМАУ-ын Ардын Их Хурлын 430 депутат, Улсын бага хурлын 50 гаруй гишүүд 76 хоног хэлэлцэн 1992 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 11 цаг 35 минутанд баталжээ. Энэхүү 6 бүлэг, 70 зүйлтэй Монгол Улсын Шинэ Үндсэн хуулийг батлахад Монгол орны аймаг, сум бүрээс оролцсон Ардын Их Хурлын депутатуудын нэг нь Хөвсгөл аймгийн Их-Уул сумаас сонгогдсон Махбуриадын Санжаа байсан юм. Энэ дашрамыг ашиглан тэдний үр хүүхэд, төрөл төрөгсөд болон сумын нийт иргэддээ Ардчилсан шинэ Үндсэн хууль батлагдсаны 32 жилийн ойн баярын мэндийг хүргэе. Тайлбар толинд сийрүүлснээр: Шинэ Үндсэн хууль нь парламентын засаглалтай бүгд найрамдах улсыг бий болгож, шашин шүтэх эрх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрх, хүний эрх зэргийг хуульчлан хамгаалжээ. Санжаа гуайд ИТХ- с жил бүр зорин очиж санал бодлоо солилцож хүндэтгэл үзүүлж байна.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1327
516 / 39%
421 / 32%
190 / 14%
200 / 15%