Аймгийн аварга малчнаар шагнуулах малчдын нэр тодорлоо
Мал сүргээ тогтвортой өсгөн түүнийхээ үр шимийг хүртэхийн зэрэгцээ нийгмийн салбарт хийсэн хөрөнгө оруулалтын олон ажлуудыг өрнүүлсэн сумын аварга малчид маань аймгийн аварга малчнаар шагнуулахаар болоод байна. Үүнд аймгийн хошой аварга малчнаар Шивээ багийн малчин Д.Өлзийбат, аймгийн сайн малчнаар Их-Уул багийн малчин Э.Даваадорж, Г.Баттулга, Асгат багийн малчин Ч.Мянганбаяр, Шивээ багийн малчин А.Амартүвшин, Б.Баттогтох нарын нэр тодорлоо.