Хууль зүйн хэлтсийн дарга Гандэлгэр даргаар ахлуулсан ажлын хэсгийн бүрэлдэхүүн Их-Уул суманд
Аймгийн Хууль зүйн хэлтсийн даргаар ахлуулсан ажлын хэсэг Их-Уул суманд 2018.01.25-ний өдөр ажиллалаа. Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд Архивын тасгийн дарга Жаргалсайхан, Хууль зүйн хэлтсийн Чулуунцэцэг, Энхзаяа, Эрдэнэбилэг нар удирдамжийн дагуу хяналт шалгалтын ажлыг хийлээ. Энэхүү хяналт шалгалтын ажилд бүх байгууллага, аж ахуйн нэгж хамрагдсан ба төрийн албан хаагчдаас төрийн албаны тухай хууль, хөдөлмөрийн тухай хууль болон бусад хууль тогтоомжийн дагуу шалгалт авч ажиллалаа. Дүнгийн хурал дээр шалгалтаар илэрсэн зөрчлийн талаар цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний хүрээнд зөвлөмжүүдийг өгч ажилласан болно.