Аймгийн Засаг даргаар ахлуулсан ажлын хэсэг Их-Уул суманд ажиллалаа
Аймгийн засаг дарга Л.Ганболдоор ахлуулсан ажлын хэсэг Их-Уул суманд 2018.01.24-ний өдөр ирж ажиллалаа. Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд ТЗУХ-ийн дарга Х.Цэнд-Аюуш, ХХҮХ-ийн дарга Эрдэнэхуяг, ЭМГ-ын дарга Үүрийнбаяр, УЦУША-ны дарга А.Үнэнбаяр, Нийгмийн даатгалын дарга Юмжирдулам, ХХААГ-ын дарга Б.Баттулга мөн хэвлэл мэдээллийн ажилтнууд нийт 10хүний бүрэлдэхүүнтэйгээр сумын нийт иргэд хөдөлмөрчидтэй уулзалт хийж, өвөлжилтийн байдал, малчин өрхийн амьдрал ахуйтай танилцах, хөрөнгө оруулалтаар хийгдэж буй ажлын явцад хяналт тавих болон салбар салбараа төлөөлөн ирсэн албадууд тухайн чиглэлээр хийж хэрэгжүүлж буй ажлын явцтай танилцлаа.