ИТХ-ын ээлжит 6-р хурал
Сумын ИТХ-ын ээлжит 6-р хуралдаан 2017.05.26-ны өдөр хуралдав. Хуралдаанаар Сумын 2016оны төсвийн гүйцэтгэл, аудитын дүгнэлт, 2017оны төсвийн тодотгол, ОНХС, Сум хөгжүүлэх сангийн үйл ажиллагаанд хяналтын ажлыг хийсэн ажлын хэсгийн дүгнэлт, сумын хэмжээнд нийтийг хамарсан ажил, үйлчилгээ, сумаас аймагт төлөх өрийг барагдуулах талаар авч байгаа арга хэмжээ, үр дүнгийн талаар мэдээллийг хэлэлцэн үнэлэлт дүгнэлт өгч ажиллалаа.